НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2021.08.25

UMPA-д тавтай морил.

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Хаштаг Си Ти эй ХХК нь (цаашид “#СТА”, “бид”, “манай”, “бидний” гэх) UMPA аппликэйшнийг (цаашид “Үйлчилгээ” гэх) эрхлэн гаргаж, үйлчилгээ үзүүлэгч юм.

1.2. Энэхүү нууцлалын бодлого нь UMPA аппликэйшнийг ашиглах үед тантай холбоотой мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.3. Бид танд Үйлчилгээгээ санал болгох, ашиглуулах болон сайжруулахын тулд тодорхой мэдээллийг цуглуулан авч ашигладаг. Манай Үйлчилгээг ашигласнаар та доор заасан мэдээллийг хуваалцах, ашиглах нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болно.
Хоёр. НЭР ТОМЪЁО
2.1. ҮЙЛЧИЛГЭЭ гэдэг нь Хаштаг Си Ти Эй ХХК-с эрхлэн гаргасан UMPA аппликэйшнийг хэлнэ.

2.2. БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ гэдэг нь Үйлчилгээг ашиглахын тулд таны сошиал хаягаараа нэвтрэн орж, хуваалцахыг зөвшөөрсөн мэдээллийг хэлнэ.

2.3. ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ гэдэг нь Үйлчилгээг ашиглах явцад үүсч бий болсон өгөгдлийг хэлнэ (хандалт хийсэн хугацаа, челленжийн үр дүн гэх мэт)

2.4. МЭДЭЭЛЭЛ ХЯНАГЧ гэдэг нь хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлүүд юу болох, хэрхэн цуглуулах, ашиглахыг тодорхойлогч хувь хүн буюу хуулийн этгээдийг хэлнэ. Энэ Нууцлалын бодлогын хүрээнд мэдээлэл хянагч нь манай компани юм.

2.5. МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАГЧ (ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ) гэдэг нь мэдээлэл хянагчийн заавраар буюу түүнийг төлөөлж, өгөгдлийг боловсруулах үүрэгтэй хувь хүн буюу хуулийн этгээдийг хэлнэ. Бид таны хуваалцахыг зөвшөөрсөн мэдээлэл, хэрэглээнээс үүссэн өгөгдлийг илүү үр ашигтай боловсруулахын тулд энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдтэй хамтран ажиллах боломжтой.

2.6. ХЭРЭГЛЭГЧ гэдэг нь манай Үйлчилгээг ашиглаж буй бүх хүнийг хэлнэ. Хэрэглэгч нь мэдээллийн субьект бөгөөд өөрийн сайн дурын үндсэн дээр энд дурдсан зорилго, нөхцлийн дагуу хуваалцах, ашиглахыг бүрэн зөвшөөрсөнд тооцно.

Гурав. МЭДЭЭЛЛИЙН ТӨРЛҮҮД БОЛОН ЦУГЛУУЛАХ ХЭЛБЭР
3.1. Бүртгэлийн мэдээлэл:

3.1.1. Үйлчилгээг ашиглахын тулд та өөрийн сошиал медиа хаягаар дамжин нэвтрэх боломжтой (Фэйсбүүк хаяг). Та үүнийг зөвшөөрч, үргэлжлүүлэх товчийг дарснаар бид дараах мэдээллийг таны сошиал хаягийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдээс авах юм:
• Овог нэр
• Профайл зургийн линк

3.1.2. Дээрх мэдээллийг бид зөвхөн энэхүү Нууцлалын бодлого болон Үйлчилгээнд заасан хэлбэрээр ашиглах болно. Таны мэдээллийг бид дээрхээс бусад ямарваа нэгэн зорилгоор хадгалж, ашиглахгүй.

3.1.3. Бид таны сошиал хаягийн үйлчилгээ үзүүлэгч компанийн бусад үйл ажиллагаатай огт хамааралгүй гэдгийг мөн энд дурдъя.


3.2. Хэрэглээний мэдээлэл

3.2.1. Үйлчилгээг ашиглах явцад үүсч бий болсон, та болон таны төхөөрөмжөөс дамжуулсан зарим өгөгдлийг бид цуглуулна.

Vvнд доорх
• Төхөөрөмжийн төрөл;
• Төхөөрөмжийг таних онцгой дугаар (device ID);
• Төхөөрөмжийн IP хаяг;
• Төхөөрөмжийн үйлдлийн систем;
• Ашиглаж буй веб хөтчийн төрөл;
• Үйлчилгээг ашигласан өдөр, цаг;
• Үйлчилгээг ашигласан хугацаа;
• Аппликэйшн хэрэглээтэй холбоотой мэдээлэл (үүсгэсэн, оролцсон, ялсан челленж гэх мэт);
• Бусад аналитик өгөгдлүүд.
Дөрөв. МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ
4.1. UMPA нь цугларсан өгөгдлийг дараах зорилгоор ашиглаж болно:

4.1.1. Үйлчилгээ үзүүлэх, хэвийн байдлыг хангаж ажиллах,
4.1.2. Үйлчилгээний талаарх аливаа өөрчлөлтийг мэдэгдэх,
4.1.3. Үйлчилгээг хянах, сайжруулах,
4.1.4. Алдаа илрүүлэх, засах, сайжруулах,
4.1.5. Таны зөвшөөрлийг аван бусад зорилгоор
Тав. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ
5.1. Энэхүү Нууцлалын бодлогод заасны дагуу таны өгөгдлийг хадгалж, ашиглана. Мэдээллийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу (хэрэв байгаа бол), аливаа маргаан шийдвэрлэх болон хууль ёсны үүргээ биелүүлэхийн тулд шаардагдах хугацаагаар хадгална.
Зургаа. МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛАХ
6.1. #CTA нь дор дурдсанаас бусад нөхцөлд таны мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй:

6.1.1. Хууль сахиулах зорилгоор: Тодорхой нөхцөл байдлын улмаас эрх бүхий байгууллагын албан шаардлагын дагуу зарим мэдээллийг задруулж болно

6.1.2. Асуудлаас урьдчилан сэргийлэх: Үйлчилгээтэй холбоотой буруу үйлдэл хийгдэх, асуудал бий болохоос урьдчилан сэргийлэх, залруулах

6.1.3. Аюулгүй байдлын үүднээс: Нийт хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор

Долоо. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
7.1. Тантай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид боломжит арга хэмжээг авч, мэдээллийн санг байнгын хамгаалалттай байлгахыг хичээж ажиллана. Гэвч интернетээр хийгдэх аливаа үйлдэл, өгөгдлийн дамжуулалт нь 100% аюулгүй байх боломжгүйг санан нийтийн эсвэл бусдын төхөөрөмжийг ашиглан нэвтэрч орох, хувийн мэдээллээ хуваалцах, бусдад задруулахаас зайлсхийнэ үү.
Найм. МЭДЭЭЛЛЭЭ УСТГАХ
8.1. Хэрэглэгч Үйлчилгээг цааш ашиглахгүй гэж үзэн, өөрөө хүсэлт гарган бүртгэлийн мэдээлэл болон хэрэглээний мэдээллийг устгуулах боломжтой.

8.2. Хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авсны дараа тухайн мэдээллийг баазаас устгах ба дахин сэргээх боломжгүйг хэрэглэгч хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно.

8.3. Дараах тохиолдолд зарим хэрэглээний мэдээллийг устгах боломжгүй гэж үзнэ:
8.3.1 Хэрэглээний мэдээллийг устгах нь бусад хэрэглэгчийн одоо болон ирээдүйд аппликэйшнийг ашиглахад саад учруулахуйц бол;

8.3.2 Хэрэглээний мэдээлэл нь хэрэглэгчийг таньж мэдэх аргагүй, хувийн болон бүртгэлийн чанартай мэдээлэл агуулаагүй, зөвхөн Үйлчилгээний аналитик үзүүлэлтэд тооцогдох бол.

8.4. Хэрэглэгч мэдээллээ устгуулах хүсэлтээ энэхүү журмын 10.1-д заасан Хөгжүүлэгчийн и-мэйл болон сошиал хаягуудаар холбогдон илгээх боломжтой.
Ес. ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
9.1. Бид Үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгох, аюулгүй байдлыг хангахын тулд энэхүү журмыг тогтмол шинэчлэх болно. Журамд өөрчлөлт оруулсан өдөр шинэ журмыг энэ хуудсанд байршуулах ба байршсан цагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

9.2. “Сүүлд шинэчлэгдсэн” өдрөөс хойш Үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгч шинэчилсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох тул өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ хуудсыг үе үе шалган, уншиж танилцаж байхыг зөвлөж байна.
Арав. БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
10.1. Энэхүү журамтай холбоотой аливаа асуулт, санал хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу:
• И-мэйл: hello@cta.mn
• Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/umpa.mn
• Инстаграм хаяг: https://www.instagram.com/umpa_mn