VЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2020.06.25
Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, “Би зөвшөөрч байна” товчийг дарснаар #CTA аппликэйшнийг ашиглах, үүнтэй холбогдон үүсэх аливаа харилцаанд орох эрх, үүргээ ухамсарлан, хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд 18 нас хүрээгүй хэрэглэгчдийн хувьд асран хамгаалагчдын хамт уншиж танилцахыг зөвлөж байна. Үйлчилгээний нөхцөл ба Нууцлалын бодлого нь хамтдаа хэрэглэгч болон Хаштаг Си Ти Эй ХХК нарын хоорондох харилцааг зохицуулах эрх зүйн үр дагавар бүхий баримт бичгийг бүрдүүлэх тул сайтар уншиж танилцана уу.

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Үйлчилгээний нөхцлийн зорилго нь нэг талаас Хэрэглэгч #CTA Aппликэйшнийг (цаашид “аппликэйшн” гэх) ашиглах, челленж үүсгэх, оролцох, үр дүнгээ хуваалцах болон нөгөө талаас Хаштаг Си Ти Эй ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх) нь аппликэйшний системийн аюулгүй, найдвартай байдлыг ханган хэвийн үйл ажиллагаа явуулах, хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалахтай холбоотой үүдэн гарах аливаа эрх, үүрэг, хариуцлагын харилцааг зохицуулахад оршино.

1.2. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, системд бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

1.3. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний хэвийн байдлыг хангах үүднээс энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах, шинэчлэх эрхтэй. Хэрэглэгч нь аппликэйшнийг ашиглах хугацаандаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үйлчилгээний нөхцлийг уншиж танилцах, зөвшөөрөх, шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж байх шаардлагатай.

1.4. #СТА брэнд нэр, тэмдэгт, лого, аппликэйшн, вэб сайт, сошиал хуудас, түүний мэдээлэл, баримт бичиг, аппликэйшнд агуулагдах асуулт хариултын сан зэрэг нь бүгд Үйлчилгээ үзүүлэгчийн оюуны бүтээл бөгөөд өмч юм.

1.5. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
Хоёр. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

2.1. #СТА – Хаштаг Си Ти Эй ХХК-н эрхлэн гаргасан үйлчилгээний брэнд нэршил юм.

2.2. ҮЙЛЧИЛГЭЭ/АППЛИКЭЙШН – “#СТА” буюу Үйлчилгээ үзүүлэгчийн эрхлэн гаргаж “App Store”, “Play Store”-д байршуулсан, Андройд болон iOS хувилбарын мобайл аппликэйшнийг хэлнэ.

2.3. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ – Аппликэйшнийг эрхлэн гаргаж, үйл ажиллагааг хариуцан үйлчилгээ үзүүлж буй Хаштаг Си Ти Эй ХХК-г хэлнэ.

2.4. ХЭРЭГЛЭГЧ – Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, #CTA аппликэйшнийг ашиглаж буй хэрэглэгчийг хэлнэ. #CTA аппликэйшнийг ашиглахын тулд сошиал хаягаараа (Facebook) нэвтрэн орох шаардлагатай ба өөрийн хаягаар нэвтрэн орсон хэрэглэгчийг арван гурваас (13) дээш настай гэж ойлгоно.

2.5. ТАЛУУД – Үйлчилгээ үзүүлэгч, Хэрэглэгчийг хамруулан ойлгоно.

2.6. ХАМТРАГЧ – Үйлчилгээ үзүүлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр нэрэмжит челленж зохион байгуулах, челленжийн шагналыг ивээн тэтгэх болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Хамтрагч нь аппликэйшний үйл ажиллагаатай шууд холбоогүй бөгөөд, Үйлчилгээ үзүүлэгчтэй харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд аливаа эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.

2.7. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ – Хэрэглэгч аппликэйшнд нэвтрэн орохдоо хуваалцахыг зөвшөөрсөн өөрийн сошиал акканунтын мэдээлэл болон аппликэйшнийг ашиглах хугацаанд үүссэн мэдээллийг ойлгоно. Энэ талаар Нууцлалын бодлогод дэлгэрэнгүй тусгасан байгаа.

2.8. АСУУЛТЫН КАРТ – Аппликэйшнд урьдчилан бэлтгэсэн асуулт хариултын санг сэдэв сэдвээр ангилан байршуулсан бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч нь уг картуудыг шинэчлэх, нэмэх, устгах эрхтэй байна.

2.9. ЭНГИЙН ЧЕЛЛЕНЖ (Normal Challenge) – Аппликэйшн доторх асуултын картууд буюу сэдэв бүр дээр өдөр бүр тодорхой хугацаанд явагдаж дуусч үр дүн нь тодрох асуулт хариултын уралдааныг хэлнэ. Энгийн челленж нь шагналгүй ба ялагчийг #CTA XP-ээр урамшуулна.

2.10. ОНЦГОЙ ЧЕЛЛЕНЖ (Special Challenge) – Аппликэйшн дотор нэмэлт онцгой карт дээр Үйлчилгээ үзүүлэгчийн үүсгэсэн, тодорхой хугацаанд явагдаж дуусч үр дүн нь тодрох асуулт хариултын уралдааныг хэлнэ. Онцгой челленж нь урьдаас зарласан шагналтай ба хэрэглэгч оролцохын тулд тодорхой хэмжээний #CTA XP ашиглана.

2.11. ХУВИЙН ЧЕЛЛЕНЖ (Private Challenge) – Аппликэйшн дотор байрлах асуултын картууд дээр хэрэглэгчдийн өөрсдөө үүсгэсэн, тодорхой хугацаанд явагдаж дуусч үр дүн нь тодрох асуулт хариултын уралдааныг хэлнэ. Хэрэглэгч #CTA код болон “сэгсрэх” функцийг ашиглан бусад хэрэглэгчдийг челленждээ урьж оролцуулах боломжтой.

2.12. ЧЕЛЛЕНЖИЙН ЭЗЭН – Аппликэйшний асуултын картууд дээр хувийн челленж үүсгэж, хугацаа, шагнал зэргийг тодорхойлсон хэрэглэгчийг уг челленжийн эзэн гэнэ.

2.13. #CTA XP – Хэрэглэгчийн аппликэйшнд нэвтрэн орох, challenge үүсгэх болон оролцох, байр эзлэх зэргээс хамаарч харилцан адилгүй хэмжээгээр цуглуулсан цахим онооны нэг төрөл юм. Хэрэглэгч XP-гээ ашиглан нээлттэй ба хаалттай челленжүүдэд оролцох боломжтой.

2.14. #CTA КОД – Асуултын карт дээр үүссэн челленжид хамаарах тусгай кодыг хэлнэ. Уг кодыг оруулан челленжид оролцох боломжтой.
Гурав. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1. Хэрэглэгч үйлчилгээг ашиглах, челленжид оролцохын тулд үйлчилгээний нөхцөлтэй танилцан, хүлээн зөвшөөрсөн байх ба дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

3.2. Хэрэглэгч нь өөрийн нэр дээрх сошиал аккаунтаар (Facebook) дамжуулан аппликэйшнийг хэрэглэх, челленжид оролцох боломжтой байна. Хэрэглэгч нь аппликэйшнд бүртгүүлсэн хувийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

3.3. Хэрэглэгч аппликэйшнийг ашиглахын тулд интернетэд холбогдсон байх, мөн гар утасныхаа bluetooth-ийг асаасан байх шаардлагатай. Хэрэглэгчийн гар утас, интернэт сүлжээнээс үүдэн тасалдал, хүлээлт үүссэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.

3.4. Хэрэглэгч аливаа гуравдагч этгээдэд өөрийн аккаунтын нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг дамжуулан ашиглуулснаас үүдэн гарах аливаа хариуцлагыг өөрөө хүлээнэ.

3.5. Хэрэглэгч нь челленжийн дүрмээс гажууд, зүй бус үйлдэл гаргахгүй, ямарваа нэгэн хэлбэрээр булхайцах, шударга бус үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй. Хэрэв булхайцсан нь тогтоогдвол челленжээс хасагдах, шагналын эрхийг хасах, нэвтрэх эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно.

3.6. Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.

3.7. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал гомдол гаргах, үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барих бүрэн эрхтэй байна.

Дөрөв. VЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1. Үйлчилгээ үзүүлэгч нь мини апп, үйлчилгээний системийн арчилгаа, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хариуцах, хэрэглэгчийн болон үйлчилгээний мэдээллийг хамгаалах, хадгалах үүрэгтэй.

4.2. Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн хэрэглэгчийн хуваалцахыг зөвшөөрсөн мэдээллийг, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаанд шаардлагтай хэлбэрээр ашиглах ба гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй.

4.3. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ.

4.4. Техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талууд хамтран ажиллана.

4.5. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн гар утас, төхөөрөмж, интернет холболт зэргээс үүдэлтэй аливаа асуудлын хариуцлагыг хүлээхгүй.

4.6. Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан тодорхой үндэслэл, шалтгаантайгаар хэрэглэгчийн мэдээлэлд хандахыг шаардсан тохиолдолд тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл авахыг сануулна.

4.7. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд засвар өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн талаар хэрэглэгчид аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ.

Тав. АППЛИКЭЙШН АШИГЛАХ ЖУРАМ

5.1. Челленжийн ерөнхий дүрэм:

5.1.1. Аливаа челленж бүрийн асуултууд тухайн челленжийн оролцогч бүртээ ижилхэн байх ба зөвхөн гарч ирэх дараалал нь өөр өөр байна.

5.1.2. Нэг асуултад хариулах хугацаа арван (10) секунд ба дээд тал нь мянган (1,000) онооноос эхлэн буурна.

5.1.3. Челленжийн сэдэв, шагнал, дуусах хугацаа нь урьдаас тодорхой байна.

5.1.4. Челленж нь оролцогчдын хурд, сэтгэн бодох чадвар, авхаалж самбааг сорих уралдаант тэмцээний шинж чанартай байна.

5.1.5. Челленжид аппликэйшний хэрэглэгч бүр оролцох боломжтой бөгөөд код оруулах, шаардлагатай тохиолдолд #CTA XP ашиглан оролцоно.

5.1.6. Хэрэглэгч челленжид оролцохдоо өөрийн аккаунтаар нэвтрэн орох ба нэгэнт челленжийг дуусгасан бол дахин оролцох, оноогоо өөрчлөх боломжгүй. Хэрэв өөр төхөөрөмж дээрээс ижил аккаунтаар дахин оролцвол эхний оноог хүчинтэйд тооцно.

5.1.7. Челленж дуусах агшинд асуултанд хариулж дуусаагүй тохиолдолд оноог тооцохгүй. Иймээс челленжийг эхлүүлэхээс өмнө дуусах хугацааг анхаарч тооцохыг зөвлөж байна.

5.2. Энгийн челленжийн (normal challenge) дүрэм:

5.2.1. Аппликэйшний картууд тус бүр дээр өдөр бүр тодорхой хугацаанд энгийн челленж явагдах ба хэрэглэгч тухайн сэдвийн хүрээнд таван (5) асуултад хариулна.

5.2.2. Хэрэглэгчид тухайн өдөр авсан оноогоороо жагсана.

5.2.3. Челленжийн хугацаа дуусахад хэрэглэгч авсан онооноос хамаарч мянган (1,000) оноо тутамд +1ХР цуглуулах ба хамгийн өндөр оноотой хэрэглэгчийг нэмэлт 5ХР-ээр урамшуулна.

5.3. Онцгой челленжийн (special challenge) дүрэм:

5.3.1. Үйлчилгээ үзүүлэгч нь өөрөө дангаар болон хувь хүн, байгууллагатай хамтран онцгой (special) челленж зарлах боломжтой.

5.3.2. Онцгой челленжид оролцох шалгуур (хэдэн ХР төлж оролцох гэх мэт), эхлэх дуусах хугацаа, шагнал зэргийг Үйлчилгээ үзүүлэгч систем дээр урьдчилан тохируулж челленжийг үүсгэнэ.

5.3.3. Онцгой челленжийн сэдэв, асуултын тоо тухай бүрт харилцан адилгүй байж болно. Челленжийг эхлүүлэх дэлгэц дээр асуултны тоог мэдээлнэ.

5.3.4. Челленжийн хугацаа дуусахад нийт оролцсон хэрэглэгч дундаас хамгийн өндөр оноотой нь шалгарч зарласан шагналын эзэн болно. Зарим тохиолдолд нэгээс олон хэрэглэгч ялагчаар шалгарч болно.

5.3.5. Ялагч ажлын гурав (3) хоногийн дотор Үйлчилгээ үзүүлэгчийн оффис дээрээс эсвэл зааж өгсөн газраас ирж шагналаа авах ба албан ёсны бичиг баримтыг үндэслэн шагналыг олгоно. Хэрэв гурав (3) хоногийн дотор ирж авах боломжгүй бол заавал урьдчилж мэдэгдэнэ.

5.4. Хувийн челленжийн (private challenge) дүрэм:

5.4.1. Хэрэглэгч өөрийн сонгосон карт дээр хувийн (private) челленж үүсгэх боломжтой ба шагнал, үргэлжлэх хугацааг сонгож оруулна.

5.4.2. Асуултын карт дээр хувийн челленж үүсгэхэд таван (5) асуулттай байх ба оролцогч бүрт ижил таван асуулт өөр өөр дарааллаар гарч ирнэ.

5.4.3. Нэг хэрэглэгч нэг удаад нийт гурваас олон актив челленж үүсгэх боломжгүй ба нэг асуултын карт дээр нэгээс олон челленж зэрэг үүсгэх боломжгүй. Челленжийг хугацаа дууссаны дараа эсвэл “челленжийг дуусгах” товчийг даран дуусган дараагийн челленжээ үүсгэж болно.

5.4.4. Хэрэглэгч өөрийн үүсгэсэн челленжид бусад хэрэглэгчдийг оруулахдаа дараах байдлаар урьж болно:
a) Челленжийг үүсгэхэд гарч ирсэн кодыг хуваалцах,
b) Кодоо сэгсэрч хуваалцах дэлгэц дээр гар утсаа сэгсрэн Bluetooth-ээр холбогдохуйц (ойролцоогоор 10 метр) зайд байгаа хэрэглэгчийг челленждээ урих. Энэ тохиолдолд бусад хэрэглэгчид гар утасныхаа bluetooth-ийг асааж, аппликэйшнээ нээсэн байх шаардлагатай.

5.4.5. Челленжийн эзэн нь оролцож буй хүний тоо, оноог харах, челленжийг хугацаанаас нь өмнө дуусгах боломжтой.

5.4.6. Хувийн челленжийн шагналыг челленжийн эзэн хариуцах ба ялагч шагналаа авах, челленжийн эзэн шагналыг олгох явцад Үйлчилгээ үзүүлэгч ямар нэгэн байдлаар оролцохгүй.

5.4.7. Хэрэглэгч өөрийн үүсгэсэн челленжийн шагналд бодит, биет, хийсвэр гэх мэт ямар ч төрлийн шагнал оруулах боломжтой ба үүнд Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс нөлөөлөхгүй. Мөн челленжийн эзнийг шагналаа заавал олгохыг, олгосон гэдгээ нотлохыг шаардахгүй. Энэ нь цэвэр хэрэглэгчдийн хоорондын харилцаа юм.

5.4.8.Челленжийн шагналын хэсэгт дараах агуулгатай зүйлсийг бичиж оруулахыг хориглох ба шаардлагатай гэж үзсэн тохиолдолд системээс блоклох арга хэмжээ авна.
a) Ёс бус үг хэллэг, бусдыг гутаан доромжилсон болон ялгаварлан гадуурхсан;
b) Садар самуунд уруу татсан, хортой үйлдэлд уриалан дуудсан;
c) Архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис сурталчилсан;


5.5. #CTA XP-тэй холбоотой дүрэм:

5.5.1. #CTA XP нь хэрэглэгчийн аппликэйшнийг ашиглах, челленжид амжилттай оролцох, челленж үүсгэн хүн урих зэргээс хамаарч цуглуулах нэг төрлийн цахим оноо бөгөөд ямар нэгэн мөнгөн үнэ цэнэ агуулаагүй болно.

5.5.2. Хэрэглэгч дараах хэлбэрээр #CTA XP цуглуулах боломжтой:
a) Аппликэйшнд анх удаа нэвтрэн ороход +100ХР
b) Бүх төрлийн челленжид оролцсоны дараа авсан нийт онооноос хамаарч мянган (1,000) оноо тутамд +1ХР (жишээ нь 2,300 оноо авсан хэрэглэгч +2ХР авна)
c) Өөрөө хувийн челленж (private challenge) үүсгэн, урьж оролцуулсан хэрэглэгч бүрийн тоогоор +1ХР
d) Энгийн болон онцгой челленжид (public challenge) оролцон ялагч болсон тохиолдолд +5ХР
5.5.3. Хэрэглэгч дараах хэлбэрээр #CTA ХР зарцуулах боломжтой:
a) Онцгой челленжид оролцоход урьдаас заасан XP-г ашиглан оролцох эрх авах,
b) Ирээдүйд нэмэгдэх бусад нэмэлт боломжуудыг ашиглахын тулд.
Зургаа. БУСАД

6.1. Хэрэглэгч нь үйлчилгээг ашиглахтай холбоотой мэдээлэл, зааварчилгааг аппликэйшнээс болон үйлчилгээ үзүүлэгчийн www.cta.mn вэбсайт, сошиал хуудас болох https://www.facebook.com/umpa.mn, https://www.instagram.com/umpa_mn хаягнаас авах боломжтой байна.

6.2. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн санал, гомдол, хүсэлтийг hello@cta.mn мэйл хаягаар болон дээр дурьдсан сошиал хуудсаар дамжуулан хүлээн авч, ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд хариу өгч шийдвэрлэн ажиллана.

6.3. Аппликэйшнийг ашиглах болон челленжид оролцох хугацаанд үйлчилгээ тасалдсан, асуудал үүссэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь алдаа гарсан эсэхийг нягтлан шалгана. Хэрэв алдаа гарсан болох нь тогтоогдвол уг алдааг засварлан, хэрэглэгчийг гомдолгүй болгохыг анхаарч ажиллана.

6.4. Үйлчилгээнд аливаа тасалдал үүсч алдаа гарсны улмаас хэрэглэгчийн оноо үндэслэлгүйгээр нэмэгдсэн буюу хасагдсан тохиолдолд алдааг шалган, хэрэглэгчид мэдэгдэн оноог засварлаж болно.

6.5. Хэрэглэгч ямар нэгэн байдлаар дүрэмд харшлах үйлдэл гаргасан, булхайцсан, үндэслэлгүйгээр оноогоо нэмсэн зэрэг нь тогтоогдвол үйлчилгээ үзүүлэгч нь тухайн үйлдлийг шалгасны үндсэн дээр тохирох арга хэмжээг авах эрхтэй. Үүнд оноог засварлах, хэрэглэгчийн тухайн челленжид оролцох эрхийг хасах, мөн цаашлаад шагналыг түдгэлзүүлэх, дараагийн хүнд шагналыг олгох зэрэг багтаж болно.

6.6. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

6.7. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцална.

6.8. Аливаа асуудал, гомдол, маргааныг Талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрвээ ийн шийдвэрлэх боломжгүй бол Монгол улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

6.9. #CTA аппликэйшн дэх челленж, уралдааны зохион байгуулалт, дүрэм, үр дүн,шагнал зэрэгт Apple болон Google компани ямар ч хамааралгүй болно.
(DISCLAIMER: Apple Inc is not involved in any #CTA contest and/or challenges, theirrules, organization, reward etc. in any way.)